Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 25
(886)
— 1217 —

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай № 05

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

2015 оны 06 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 05 хот

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн

17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн холбогдох заалт

Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн

эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 13.30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Н.Жанцан /илтгэгч/, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч,

иргэн Д.Эрдэнэчимэг, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцлоо.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын

шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар дүгнэлтийн тухай” 50 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн Б.Баярсайхан, Д.Эрдэнэчимэг нар Үндсэн

хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл

ирүүлжээ:

“Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд

шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэж заасан байна.

Улсын дээд шүүх хяналтын журмаар хэрэг, маргааныг шийдвэрлэх

бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ хуулийг Үндсэн хуулийн бус аргаар

Төрийн мэдээлэл · 2015 · № 25 (886)1217-р хуудас