Д.Давааг албан тушаалд томилох тухай № 104
2015 оны 06 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 104 хот
Д.Давааг албан тушаалд томилох
тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,
13 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Дуламсүрэнгийн Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын
албан тушаалд томилсугай.
2015 оны 06 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр Дугаар 108 хот
Зарим хүмүүсийг анхан болон давж
заалдах шатны шүүхийн шүүгчийн албан
тушаалд томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,
12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Банзайн Манлайбаатарыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны
9 дүгээр шүүхийн шүүгчийн, Баасанжавын Зоригийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчийн, Азуйсэдийн Мөнхзул, Гоошоохүүгийн Даваадорж нарыг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчийн, Очирбатын Номуулинг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Сэнгээгийн Хишигбат, Лувсандоржийн Энхжаргал нарыг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Доржсүрэнгийн Мөнгөнтуул, Батсүрэнгийн Хишигбатаар нарыг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар