Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 11
(728)
— 682 —

Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

3 дугаар зүйл. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн “4,630,707.0 сая төгрөгөөр” гэснийг “4,792,210.1 сая төгрөгөөр” гэж, 4 дүгээр зүйлийн “4,865,904.2 сая төгрөгөөр” гэснийг “5,027,356.8 сая төгрөгөөр” гэж, мөн хуулийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын XIY-т заасан “Монгол Улсын Шадар сайд” гэсэн мөрний “Төсөвт өртөг” гэсэн хэсгийн “34,270.2” гэснийг “52,009.5” гэж, “2012 онд санхүүжих” гэсэн хэсгийн “23,708.6” гэснийг “37,590.1” гэж, мөн жагсаалтын XYIII-д заасан “Хууль зүй, дотоод хэргийн сайд” гэсэн мөрний “Төсөвт өртөг” гэсэн хэсгийн “76,287.1” гэснийг “79,112.7” гэж, “2012 онд санхүүжих” гэсэн хэсгийн “43,076.0” гэснийг “44,944.2” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ын “XIII. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд” гэсэн хүснэгтийг бүхэлд нь хассугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 03 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2012 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2012 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

д/д Орлогын төрөл Дүн /сая төгрөгөөр/

1 Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 206,287.1

2 Ажиллагсдаас төлөх шимтгэл 282,907.2

3 Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 117,154.7

4 Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэл 6.2

5 Хүний хөгжил сангаас төлөх иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэл 10,900.0

6 Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл 12,118.1

7 Эрүүл мэндийн даатгалын бусад даатгуулагчийн төлөх шимтгэл 2,952.4

8 Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэний төлөх шимтгэл 1,500.0

9 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл 756.7

10 Бусад орлого 13,099.1

Нийт орлого 647,681.4

4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

д/д Зарлагын төрөл Дүн /сая төгрөгөөр/

1 Тэтгэврийн даатгалын сан 672,662.0

2 Тэтгэмжийн даатгалын сан 30,977.4

3 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан 22,015.9

4 Ажилгүйдлийн даатгалын сан 10,160.7

5 Эрүүл мэндийн даатгалын сан 127,416.1

6 Үйл ажиллагааны зардал 16,857.0

7 Хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмж 3,814.3

Нийт зарлага 883,903.3

“2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Төрийн мэдээлэл · 2012 · № 11 (728)682–683-р хуудас