Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
3 дугаар зүйл.Энэ хууль хүчин төгөлдөр болмогц анхан болон давж
заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг энэ хуульд заасан нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд шилжүүлнэ.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 06 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар
зүйлд доор дурдсан агуулгатай 22.1.5, 22.1.6 дахь заалт нэмсүгэй:
“22.1.5.сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх; 22.1.6.сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх.”
2 дугаар зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дараах хэсгийг
доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг:
“6.7.Бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо, цалингийн
хэмжээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурал тогтооно.”
2/19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг:
“19.2.Давж заалдах шатны шүүх нь хэргийн оролцогчийн
хүсэлтийг харгалзан тухайн шүүхийн байрших газарт шүүх хуралдааныг явуулж болох бөгөөд шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална.”
3 дугаар зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар
зүйлийн 6.8 дахь хэсгийн “(дугаар)” гэснийг хассугай.
4 дүгээр зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар
зүйлийн 22.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.