Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 25
(886)
— 1176 —

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2015 оны 05 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 05 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт

оруулах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн ““Төрийн мэдээлэл” эмхтгэлд” гэснийг ““Хууль тогтоомжийн эмхэтгэл”-д” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль

/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 31

дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн ““Төрийн мэдээлэл” эмхтгэлд албан ёсоор нийтлэхээс гадна” гэснийг хассугай.

2 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 31

дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Хууль тогтоомжийн тухай хууль

/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 25 (886)1176-р хуудас