Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
52.2.Улсын Их Хурал хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн
батлахдаа тухайн хууль тогтоомжийн ач холбогдол, зохицуулалтын онцлогийг харгалзан шаардлагатай бол уг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг танилцуулах хугацаатай үүргийг Засгийн газарт өгч болно.
АРВАННЭГДҮГЭЭР БҮЛЭГ
53 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
53.1.Энэ хуулийг 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдөнө.
2015 оны 05 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.3.1, 19.3.4 дэх заалтын “төслийн” гэсний дараа “үзэл баримтлалын” гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“18.4.Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх эсэх
асуудлаар хэлэлцүүлэг явуулах үед гишүүд хууль санаачлагчаас төслийн үзэл баримтлалын талаар асуулт асууж, үг хэлж болох бөгөөд хэлэлцэх эсэх асуудлаар цөөнх болсон гишүүн нэгдсэн хуралдаанд үг хэлэх хүсэлтээ Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгуулж болно.”