Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
— 1132 —

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай № 04

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2015 оны 06 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 04 хот

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр

зүйлийн 34.3 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох

зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн

шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 11:00 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Н.Жанцан, Т.Лхагваа, Ш.Цогтоо, Д.Наранчимэг /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл

гаргагч, иргэн Г.Лхагвасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр

гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалт, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 46 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны оршин

суугч, иргэн Г.Лхагвасүрэн, Б.Тамир нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ: “Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дараах хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай” гээд 1/34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Гомдлыг

Төрийн мэдээлэл · 2015 · № 24 1132-р хуудас