Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
— 1116 —

Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 10

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2015 оны 6 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 10 хот Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12:00 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Д.Сугар /илтгэгч/, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Д.Цэрэнбадам оролцов.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсгийн “Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” Арван зургадугаар зүйлийн 4/ дэх хэсгийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв. Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Цэрэнбадам Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна:

“Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2010 оны 6 дугаар сарын 30- ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэж 03 дугаар дүгнэлт гаргасныг бид бүхэн хүндэтгэн үзэж байна. Гэвч өнөөдөр нийгмийн харилцаа тэр дундаа банк, санхүүгийн салбарын хөгжил улам бүр хурдасч, Банкны тухай хуулийн энэ зохицуулалт өнөөдөр Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр

Төрийн мэдээлэл · 2015 · № 23 1116-р хуудас