Элчин сайдыг тохоон томилох тухай № 96
2015 оны 06 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 96 хот
Элчин сайдыг тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Монтенегро Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Батжаргалыг томилсугай.
2015 оны 5 дугаар Улаанбаатар сарын 4-ний өдөр Дугаар 171 хот Ноолуурын салбарын эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх тухай
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1, Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2013 оны 126 дугаар тогтоол, Засгийн газрын 2013 оны 141 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 165 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн хөрөнгөөс дамжуулан зээлээгүй үлдэгдэл, Засгийн газрын 2013 оны 256 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн нийлбэр дүнгээс 100.0 (нэг зуун) тэрбум төгрөгийн зээлийг ноолуурын салбарын үндэсний үйлдвэрлэгчдийн эргэлтийн хөрөнгийг дэмжих зорилгоор арилжааны банкуудаар дамжуулан олгох ажлыг зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д тус тус даалгасугай.
2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.ЭРДЭНЭБАТ