Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай № 82
2. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох зээлийн хүүг 9 хувиар тогтоож, зээл олгох ажлыг холбогдох хууль тогтоомж болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгасугай.
3. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасны дагуу Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад үүрэг болгосугай.
4. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөвт тусгахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарт тус тус даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
2015 оны 3 дугаар Улаанбаатар сарын 9-ний өдөр Дугаар 82 хот Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосугай.