Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 17
(878)
— 968 —

Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай № 55

1. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 126 500 (нэг зуун хорин зургаан мянга таван зуун) төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 58 000 (тавин найман мянган) төгрөгөөр тус тус тогтоон мөрдсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 2 дугаар Улаанбаатар сарын 9-ний өдөр Дугаар 55 хот Төсвийн байгууллагуудад хийх бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай

Төсвийн тухай хуулийн 10.1.10, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 22 дугаар зүйлийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2014 оны 70 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Төсвийн зарим байгууллагыг дор дурдсаны дагуу өөрчлөн зохион байгуулсугай:

1. Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөрийн судалгааны институтийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд нэгтгэн “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв” болгон өөрчлөх;

2.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний Ус, цаг уур, орчны хүрээлэн, Байгаль орчны мэдээлэл, тооцооллын төвийг нэгтгэн “Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн” болгон өөрчилж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяанд ажиллуулах;

3. Эрүүл мэндийн яамны харьяа Эмийн сорилын лабораторийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лабораторид нэгтгэх;

4. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Шим тэжээл, хоол судлалын үндэсний лаборатори, Хор судлалын лабораторийг нэгтгэж, “Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа төв” болгон өөрчлөх;

Төрийн мэдээлэл · 2015 · № 17 (878)968-р хуудас