Зарим хүмүүсийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай № 58
2015 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 58 хот
Зарим хүмүүсийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:
Нэг. Гүррагчаагийн Алтанчимэг, Пунцагийн Золзаяа, Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ, Чагдаагийн Хосбаяр нарыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.
Хоёр. Төрийн өөр албан тушаалд томилогдож байгаатай холбогдуулан Гүррагчаагийн Алтанчимэгийг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчийн, Пунцагийн Золзаяаг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Пүрэвдоржийн Соёл-Эрдэнийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Чагдаагийн Хосбаярыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.
2015 оны 2 дугаар Улаанбаатар сарын 9-ний өдөр Дугаар 53 хот Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
шүүгчийн, Гүндсамбын Энх-Амгаланг Сум дундын 18 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.