Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 16
(877)
— 836 —

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл

МОНГОЛ УЛСЫН Х¯НИЙ ЭРХИЙН ¯НДЭСНИЙ КОМИССЫН ИЛТГЭЛ
ТАНИЛЦУУЛГА

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцэж, Монгол Улсын Их Хуралд өргөн барьж байна.

Энэ удаагийн илтгэлийг Комиссын хийсэн хяналт шалгалт, судалгаа, иргэдээс Комисст хандан гаргасан гомдол, гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, иргэний нийгэм, бусад байгууллагын хийсэн судалгаа болон Засгийн газрын байгууллагуудаас ирүүлсэн мэдээллийг үндэслэн боловсруулав.

Энэхүү илтгэлд хүний эрхийн дараах асуудлыг авч үзлээ.

Нэгдүгээр бүлэг. Монгол Улсын Их Хурал Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийг 2000 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр, түүний нэмэлт протоколыг 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр соёрхон баталсан юм. Дээрх олон улсын гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчлэх учиртай тул эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколын дагуу эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдлыг авч үзлээ.

Хоёрдугаар бүлэг. Хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд хүний эрхийг хамгаалагчдын үүрэг, оролцоо, хувь нэмэр чухал болохыг онцлон үзэж, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар тусгав. Комисс “Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” болон “Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж буй хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа” сэдэвт судалгаанд тулгуурлан хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох зайлшгүй шаардлага хэрэгцээ тулгамдаж буй талаар хөндөн бичлээ.

Гуравдугаар бүлэг. Хүний эрхийн боловсрол нь хүний эрхийг хөхиүлэн дэмжих, сахин хамгаалах мэдлэг, чадвар, хандлага, зан үйлийг төлөвшүүлэх насан туршийн үйл явц бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгээс хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжихэд хүний эрхийн боловсролын хувь нэмэр чухал болохыг сануулсаар байна. Иймд албан болон албан бус боловсролын тогтолцоон дахь хүний эрхийн боловсролын төлөв байдлыг сургалтын бодлого, түүнтэй уялдсан бусад бодлогын баримт бичиг, сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн, суралцах

Төрийн мэдээлэл · 2015 · № 16 (877)836-р хуудас