Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай № 48
218. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Дугаар 48 593
219. Албан тушаалтнуудын 2014 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн байдал 594
2015 оны 2 дугаар Улаанбаатар сарын 9-ний өдөр Дугаар 48 хот Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай
Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 9.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрөөс ахмад настны талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, ахмад настны нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа эрхлэх, энэ талаар мэдээлэл, сурталчилгаа явуулах чиг үүргийг гэрээний үндсэн дээр ахмад настны төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхийг зөвшөөрч, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах эрхийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд олгосугай.
2. Ахмад настны төрийн бус байгууллагатай байгуулах хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг жил бүрийн IҮ улирлын эцэст дүгнэж, дараа жилийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ