Олон улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 03 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Олон улсын гэрээний тухай хуульд дор дурдсан агуулгатай 231 дүгээр зүйл нэмсүгэй:
“231 дүгээр зүйл.Олон улсын гэрээний заалтыг хэрэглэх
1.Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд хэрэглэх олон улсын гэрээний хэм хэмжээ Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй байна гэж шүүх үзвэл тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу саналаа Улсын дээд шүүхэд гаргана.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
2012 оны 03 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Прокурорын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийн “прокурор” гэсний өмнө “Улсын ерөнхий” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Прокурорын байгууллагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийн “болон хяналтын” гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.