Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 13
(874)
— 578 —

Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай № 51

II.1.10

Олон улсын шинэ нисэх буудал барихтай холбогдуулан монголын талын гүйцэтгэх төсөл, арга хэмжээ (Төв, Сэргэлэн сум, Хөшигийн хөндий)

2012 2016 122,874.2 38,000.0

II.4 IҮ. Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл 1,700.0 1,700.0

II.4.1

Аймгийн төвөөс хилийн боомтууд чиглэлийн хатуу хучилттай авто замуудын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах (Дорнод, Хэрлэн сум, Баянхошуу боомт, Хавиргын боомт, Ульхан боомт)

2015 2015 1,700.0 1,700.0

НИЙТ 124,574.2 39,700.0
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 2 дугаар Улаанбаатар сарын 9-ний өдөр Дугаар 51 хот Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5, 8 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2015 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.

2. Цэргийн дүйцүүлэх албыг 2015 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 4.526.544 (дөрвөн сая таван зуун хорин зургаан мянга таван зуун дөчин дөрвөн) төгрөг байхаар тогтоосугай.

3. Цэргийн албыг дүйцүүлэн хаалгах ажлыг зохих журмын дагуу зохион байгуулж, мөнгөн төлбөрийг төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ц.ЦОЛМОН

Засгийн газрын 2015 оны 51 дүгээр тогтоолын хавсралт

2015 ОНД ЦЭРГИЙН АЛБЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ИРГЭДИЙН ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР

№ Аймаг, нийслэл Тооны дээд хязгаар 1 Архангай 40 2 Баян-Өлгий 45 3 Баянхонгор 40 4 Булган 35 5 Говь-Алтай 40 6 Говьсүмбэр 10 7 Дархан-Уул 29 8 Дорноговь 14 9 Дорнод 15 10 Дундговь 15 11 Завхан 30 12 Орхон 15 13 Өвөрхангай 55 14 Өмнөговь 40 15 Төв 40 16 Увс 30 17 Сэлэнгэ 30 18 Сүхбаатар 20 19 Ховд 60 20 Хөвсгөл 80 21 Хэнтий 30 22 Улаанбаатар 63 БҮГД 776

Төрийн мэдээлэл · 2015 · № 13 (874)578–579-р хуудас