Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 12
(873)
— 560 —

Журам шинэчлэн батлах тухай № 41

-Ховд аймгийн Буянт сумын иргэн Идэшийн Батсүх, мөн сумын иргэн Цагааны Шинэбаяр, Жаргалант сумын иргэн Чулуунхүүгийн Дэмбэрэл;

-Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Суварган тамир” ХХК-ийн механикжуулагч Долгорын Ганхуяг, Түшиг сумын “Анх тамир” ХХК-ийн механикжуулагч Бандийн Алтангэрэл, мөн сумын “Сэлэнгийн тариалан” ХХК-ийн механикжуулагч Банжаагийн Мөнхжаргал, Хушаат сумын “Цэгээн хуст” ХХК-ийн механикжуулагч Очиржанцангийн Баярдалай, Цагааннуур сумын “Товхонхан” ХХК-ийн механикжуулагч Тунгалагийн Гантөмөр нарыг “Улсын тэргүүний тариаланч”-аар тус тус шалгаруулж шагнасугай.

2. “Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний фермер”, “Улсын тэргүүний малчдын бүлэг”, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Улсын тэргүүний тариаланч”-ийн шагналд шаардагдах хөрөнгийг төсвийн багцдаа багтаан зохицуулан гаргахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад зөвшөөрсүгэй.

3. ”Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний фермер”, “Улсын тэргүүний малчдын бүлэг”, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, Улсын тэргүүний тариаланч”-ийн шагналыг тухайн орон нутагт нь гардуулах ажлыг зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД Р.БУРМАА
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2015 оны 2 дугаар Улаанбаатар сарын 2-ны өдөр Дугаар 41 хот Журам шинэчлэн батлах тухай

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

Төрийн мэдээлэл · 2015 · № 12 (873)560-р хуудас