Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 12
(873)
— 553 —

Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай № 35

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

208. Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Дугаар 35 553

209. Улсын сайн малчин, Улсын тэргүүний фермер, Улсын тэргүүний малчдын бүлэг, Улсын тэргүүний тариаланч хамт олон, Улсын тэргүүний тариаланч шалгаруулах тухай Дугаар 39 556

210. Журам шинэчлэн батлах тухай Дугаар 41 560

2015 оны 2 дугаар Улаанбаатар сарын 2-ны өдөр Дугаар 35 хот Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэн батлагдсантай холбогдуулан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолын 11 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БАЯРЦОГТ
ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

Дарга -Монгол Улсын Ерөнхий сайд

Орлогч дарга -Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд

Гишүүд: -Эрүүл мэнд, спортын сайд;

-Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга (зөвшилцсөнөөр);

-Нийслэлийн Засаг даргын орлогч;

-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайд;

-Гадаад хэргийн дэд сайд;

-Хууль зүйн дэд сайд;

-Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд;

-Уул уурхайн дэд сайд;

-Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд;

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Хүний эрхийн үндэсний комиссын жендэрийн асуудал хариуцсан гишүүн (зөвшилцсөнөөр);

-Үндэсний статистикийн хорооны дэд дарга (зөвшилцсөнөөр);

-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч (тохиролцсоноор);

Засгийн газрын 2015 оны 35 дугаар тогтоолын хавсралт

-Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын эрэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Хөгжлийн бодлогын газрын дарга (тохиролцсоноор);

-“Зохистой хөгжлийн жендэр төв”-ийн гүйцэтгэх захирал (тохиролцсоноор);

-“Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн (тохиролцсоноор);

-Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн (тохиролцсоноор);

-Ардчилал эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн (тохиролцсоноор);

-“Иргэний зориг” эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн (тохиролцсоноор);

-“Шударга ёс” Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооны тэргүүн (тохиролцсоноор);

-Жендэрийн консорциумын тэргүүн (тохиролцсоноор);

-Нөхөн үржихүйн эрүүл мэндийн сүлжээний зохицуулагч (тохиролцсоноор);

-“МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээний зохицуулагч (тохиролцсоноор).

Нарийн бичгийн (орон тооны) дарга

Төрийн мэдээлэл · 2015 · № 12 (873)553–555-р хуудас