Тогтоолд өөрчлөлт оруулах тухай № 8
205. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Дугаар 8 533
206. Үндэсний хорооны дүрмийг шинэчлэн батлах тухай Дугаар 28 535
207. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Дугаар 03 539
2015 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 8 хот Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
-Байгаль орчин, аялал жуулчлалын газар;
-Биеийн тамир, спортын газар;
-Боловсрол, соёлын газар;
-Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар;
-Гаалийн алба;
-Мэргэжлийн хяналтын газар;
-Нийгмийн даатгалын хэлтэс;
-Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс;
-Онцгой байдлын хэлтэс (газар);
-Санхүүгийн хяналт, аудитын алба;
-Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс;
-Статистикийн хэлтэс;
-Татварын хэлтэс;
-Тээвэр, авто замын газар;
-Ус, цаг уур, орчны шинжилгээний алба;
-Хөдөлмөрийн хэлтэс;
-Худалдан авах ажиллагааны алба;
-Хүнс, хөдөө аж ахуйн газар;
-Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс;
-Цагдаагийн хэлтэс (газар);
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба;
-Шүүхийн шинжилгээний алба;
-Эрүүл мэндийн газар (Зоонозын өвчин судлалын төвтэй).
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Аймаг, нийслэлийн Засаг даргын харьяа зарим агентлагийн тухай” Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 32 дугаар тогтоол, “Хөдөлмөрийн хэлтэс байгуулах тухай” Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар тогтоол, “Худалдан авах ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 144 дүгээр тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 146 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 415 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.