Н.Адъяабат, Б.Суманчулуун нарт олгосон улсын цолыг хасах тухай № 33
2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 33 хот
Н.Адъяабат, Б.Суманчулуун нарт олгосон улсын цолыг хасах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны “Сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авснаас сэргээш хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон Архангай аймгийн Тариат сумын харьяат Найдангийн Адъяабат, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Балжиннямын Суманчулуун нарт олгосон Улсын начин цолыг хассугай.
Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци. Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420 Хэвлэлийн хуудас: 8 Индекс: 14003