Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай № 39
2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 40 хот
“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 2 дахь заалтын 1 дэх дэд заалтын “... хонины ноос, тэмээний ноосны килограмм тутамд 2000” гэснийг “ноосыг малын ашиг шим, үүлдэрлэг байдал, ноосны чанараас хамааруулан 2014 оноос эхлэн хонины ноос, тэмээний ноосны килограмм тутамд 1000-2000” гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 39 хот
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Цэдэн-Ишийн Болдсайхан, Чойнзонгийн Содномцэрэн, Рэнцэнгийн Содхүү нарыг томилсугай.
2.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс Батнямын Алтанжаргалыг чөлөөлсүгэй.
3.Энэ тогтоолыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.