Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай № 36
2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 34 хот
““Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.““Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолын “худалдааны” гэснийг хассугай.
2.““Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар тогтоолын 2-4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 36 хот
Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төсвийн төлөвлөлтийг боловсронгуй болгох, орлого бүрдүүлэлт, төсвийн хариуцлага, ил тод байдлыг сайжруулах, экспортын орлогыг нэмэгдүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:
1/жил бүрийн Монгол Улсын төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа эдийн засгийн тогтвортой өсөлт болон валютын ханшны тогтвортой байдлыг богино, дунд, урт хугацаанд бий болгох үндсэн зорилтын хүрээнд гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих арга хэмжээг тусгах;
2/Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр худалдах, худалдан авах замаар хөрөнгийн зах зээлд оролцох, санхүүжилт босгох зорилтыг хэрэгжүүлэх, олон улсын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын нэр хүндийг өсгөх боломжийг судалж хэрэгжүүлэх;
3/гол нэр төрлийн эрдэс баялгийн үйлдвэрлэлийн биет хэмжээг тухайн жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл болон уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн санал, тухайн салбарын урт, дунд хугацааны үйлдвэрлэлийн төлөвлөгөөний төсөөлөлд үндэслэн тооцоолдог аргачлалыг боловсруулж мөрдүүлэх, орлогын бүрдүүлэлтийг сайжруулах чиглэлээр нөөц бололцоогоо бүрэн дайчлах;
4/улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт барьсан болон барьж байгаа худалдааны төвүүдийн барилгын ажлыг дуусгаж, хувийн хэвшилд худалдаж, орлогыг нь улсын төсөвт төвлөрүүлэх;
5/Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн менежментийг боловсронгуй болгож, уг сангийн үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах;
6/аймгийн төвийн сумдыг татан буулгаж, аймгийн төвийг хот болгох асуудлыг 2017 оноос эхлэн хэрэгжиж эхлэхээр хууль тогтоомжийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
7/эдийн засгийн ил тод байдлыг хангах хүрээнд худалдаа, үйлчилгээний байгууллагын борлуулалтын орлогыг кассын машины баримтад үндэслэн тооцож татвар, хураамжийг ногдуулдаг тогтолцоог судалгаанд үндэслэн боловсронгуй болгох арга хэмжээг авах; 8/боловсрол, эрүүл мэндийн салбарын засаглалыг сайжруулж улс төрөөс хараат бус, бие даасан байдлыг бүрдүүлэх, эдгээр салбарын ажилчдын цалин, урамшууллыг мэргэжлийн зэрэг, ур чадварыг харгалзан тооцох тогтолцоог бүрдүүлэх, өрсөлдөөнийг дэмжих болон хариуцлагыг сайжруулах чиглэлээр судалгаа хийж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх; 9/эдийн засаг дахь төрийн оролцоог зохистой түвшинд хязгаарлах, төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг сайжруулах зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх төсөл, арга хэмжээ, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх төсөл, арга хэмжээг ангилж санхүүжүүлэх талаар судалж, саналаа танилцуулах;