“Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай № 32
2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 33 хот
““Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.““Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын “эдийн засгийн” гэснийг, мөн тогтоолын 1 дэх заалтын “худалдаа, үйлдвэрлэл, аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулах” гэснийг тус тус хассугай.
2.Энэ тогтоолыг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 32 хот
““Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.““Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 74 дүгээр тогтоолын “худалдааны” гэснийг хассугай. 2.Энэ тогтоолыг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.