Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтын Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн 3.1.5-д” гэснийг “Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-д” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай 472 дугаар зүйл нэмсүгэй:
“472 дугаар зүйл.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр
472.1.Эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг гэрээний нөгөө талд шилжүүлэхээр талууд тохиролцсон тохиолдолд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг шилжүүлэн авч байгаа тал буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг энэ хуулийн 47.2-т заасан журмын дагуу тооцож улсын төсөвт төлнө. 472.2.Энэ хуулийн 472.1-д заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хувь, хэмжээг Засгийн газар батална.