Үндэсний хороо байгуулах тухай № 377
2011 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 377 хот
Үндэсний хороо байгуулах тухай
Улсын Их Хурлын 2011 оны 57 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хүний хөгжил сангаас 2012 онд иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбоотой асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төсөл боловсруулах, хувьцаа эзэмшүүлэх, бэлэн мөнгө олгох ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай: Ахлагч -Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Гишүүд: -Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар;
-Сангийн сайд С.Баярцогт;
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди;
-Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт;
-Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан (зөвшилцсөнөөр);
-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан;
-Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар;
-Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун;