Валютын зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Валютын зохицуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “Сангийн яам хөтөлнө” гэснийг “холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөтөлнө” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Валютын зохицуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-14.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 17 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5 дахь заалт нэмсүгэй:
“5/Өрийн удирдлагын тухай хуулийн 11.1-д заасан үйл ажиллагаа.”
2 дугаар зүйл.Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 2 дугаар зүйлийн “энэ хууль” гэсний өмнө “Өрийн удирдлагын тухай хууль,” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Өрийн удирдлагын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.