Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(870)
— 425 —

Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр хот

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хот байгуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.1.7 дахь заалт нэмсүгэй:

“6.1.7.чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах.”

2 дугаар зүйл.Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“5.1.4.чөлөөт бүсийн хилийн цэсийг батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах.”

3 дугаар зүйл.Энэ хуулийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.4 дэх хэсэг нэмсүгэй:

“16.4.Чөлөөт бүсийн захирагч нь энэ хуулийн 16.2.2, 16.2.5, 16.2.6, 16.3.4-т заасан тусгай зөвшөөрлийг олгоно.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 9 (870)425-р хуудас