Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Нийгмийн даатгалын тухай хууль” гэсний дараа “, Чөлөөт бүсийн тухай хууль,” гэж, 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийн “Засгийн газар хоорондын гэрээнд заасан тохиолдолд уг гэрээгээр ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, ажилтнуудад” гэсний дараа “, чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн, ажилтанд” гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 2.3 дахь хэсэг нэмсүгэй:
“2.3.Монгол Улсын чөлөөт бүсэд энэ хуульд зааснаас өөрөөр тогтоож болно.”
2 дугаар зүйл.Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн “гаалийн баталгаат бүсийн” гэсний дараа “болон чөлөөт бүсийн” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Чөлөөт бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.