Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай
1/6 дугаар зүйлийн 6.6.2 дахь заалт:
“6.6.2.аж ахуйн нэгжид гэрчилгээ олгох.”
2/6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг:
“6.7.Иргэн, аж ахуйн нэгжид олгох гэрчилгээний загварыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”
3/6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэг:
“6.9.Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэл, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд улирал бүр мэдээлж байна.”
2 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай8 хуулийн 7.1.1-д заасан байгууллага /цаашид “бүртгэх байгууллага” гэх/-д” гэснийг “жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад” гэж, 6.6, 6.8 дахь хэсгийн “бүртгэх байгууллага” гэснийг “жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “Бүртгэх байгууллага” гэснийг “Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрх элсэн төрийн захиргааны байгууллага” гэж тус тус өөрчилсүгэй. 3 дугаар зүйл. Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот
1 дүгээр зүйл.2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-
8Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2003 оны 22 дугаарт нийтлэгдсэн.