Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(869)
— 357 —

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

“22 дугаар зүйл.Улсын бүртгэлд бүртгэх

22.1.Боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгэх асуудлыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.”

2 дугаар зүйл.Боловсролын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн “бүртгүүлж, гэрчилгээ авсан” гэснийг “бүртгүүлсэн” гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн “байгууллагыг байгуулах” гэснийг “үйл ажиллагаа эрхлэх” гэж, 20.2 дахь хэсгийн “цэцэрлэгийг байгуулах” гэснийг “цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх” гэж, 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтын “цэцэрлэг байгуулахад тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх” гэснийг, 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх заалтын “цэцэрлэг ба йгуулах тусгай зөвшөөрөл, гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх” гэснийг “цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох” гэж тус тус өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “15 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээнд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

15.1.Хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагаанд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

15.1.1.хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд 44 000 төгрөг;

15.1.2.хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэхэд 20 000 төгрөг;

15.1.3.хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 10 000 төгрөг;

15.1.4.улсын бүртгэлийн мэдээллээс лавлагаа олгоход 5 000 төгрөг. 15.2.Улс төрийн нам, шашны байгууллагыг улсын бүртгэлд бүртгэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

15.2.1.улс төрийн намыг бүртгэж, гэрчилгээ олгоход 60 000-150 000 төгрөг;

15.2.2.улс төрийн намын нэр сольсныг бүртгэхэд 20 000- 50 000 төгрөг; 15.2.3.шашны байгууллагыг бүртгэхэд 200 000 төгрөг; 15.2.4.шашны байгууллагын мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 40 000 төгрөг;

15.2.5.шашны байгууллагын гэрчилгээний хугацаа сунгахад 80 000 төгрөг.

15.3.Гадаадын байгууллага, түүний салбар, төлөөлөгчийн газар болон гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

15.3.1.гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг бүртгэхэд 1 100 000 төгрөг;

15.3.2.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд 750 000 төгрөг; 15.3.3.гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгэхэд 35 000 төгрөг; 15.3.4.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд 40 000 төгрөг;

15.3.5.гадаадын хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах хугацаа сунгахад 750 000 төгрөг;

Төрийн мэдээлэл · 2015 · № 8 (869)357–358-р хуудас