Нөхөрлөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Компанийн тухай хууль” гэсний өмнө “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль,” гэж, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн “Санхүүгийн зохицуулах хороонд” гэсний дараа “болон улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Нөхөрлөлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“6/нөхөрлөл нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээнд заасан үйл ажиллагаагаа эхлээгүй, үйл ажиллагаа нь эхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаанд тасалдсан тохиолдолд харьяалагдах татварын албаны тодорхойлолтыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлээс хассан;”
2 дугаар зүйл.Нөхөрлөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “энэ хуульд заасан журмын дагуу бүртгүүлж” гэснийг “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгүүлж” гэж, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “7 хоногийн дотор” гэснийг “хоёр хоногийн дотор” гэж, 13 дугаар зүйлийн “энэ хуульд заасан журмын” гэснийг “энэ хуульд болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын” гэж тус тус өөрчилсүгэй.