Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот
ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.3 дахь хэсэг нэмсүгэй:
“7.3.Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хуулийн этгээдийн мэдээллээ шинэчилнэ.”
2 дугаар зүйл.Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг:
“5.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээд нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэхдээ харьяалах аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/-т бүртгүүлнэ.”
2/8 дугаар зүйлийн 8.2.1 дэх заалт:
“8.2.1.цагдаагийн байгууллага болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн он, сар, өдөр, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар;”
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 18 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: