Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(869)
— 346 —

Төрийн бус байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

улсын бүртгэлийн байгууллагад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу гаргана.”

2/9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Улсын бүртгэлийн байгууллага өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авч, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэнэ.”

3 дугаар зүйл.Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн бус байгууллагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “энэ хууль” гэсний өмнө “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль,” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Хууль зүйн яаманд” гэснийг “улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны ба йгууллагад” гэж, 23 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Хууль зүйн яам” гэснийг “улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж тус тус өөрчилсүгэй.” 3 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 8 (869)346-р хуудас