Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн “энэ хууль” гэсний өмнө “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль,” гэж, 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Хуралд” гэсний дараа “болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад” гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэснийг “улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад” гэснийг “улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “энэ хууль” гэсний өмнө “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль,” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:
“1.Үүсгэн байгуулагчид танхимын дүрмийг баталснаас хойш 14 хоногийн дотор танхимыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг