Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 8.6, 8.8, 8.9 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.6.1 дэх заалт, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтын “Нийгмийн даатгалын сангийн төсөв,” гэсний дараа “Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв,” гэж, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “Нийгмийн даатгалын сангийн төсөв” гэсний дараа “, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв” гэж, 42 дугаар зүйлийн 42.3.3 дахь заалтын “Нийгмийн даатгалын сангийн” гэсний дараа “төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/24 дүгээр зүйлийн 24.6.4 дэх заалт:
“24.6.4.нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, түргэн тусламж, өрх, сум, тосгоны хэмжээнд үзүүлэх зарим тусламж, үйлчилгээ болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ;”
2/24 дүгээр зүйлийн 24.6.6 дахь заалт:
“24.6.6.сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн эмгэгийн зарим эмчилгээ;”
3/24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэг:
“24.7.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1-д заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн арга, төлбөрийн