Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(869)
— 322 —

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“3.Эрүүл мэндийн даатгалын хэлбэр, хамрах хүрээ, шимтгэлийн хэмжээ болон эрүүл мэндийн даатгалтай холбогдсон бусад харилцааг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар зохицуулна.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 4.1.51 дэх заалт нэмсүгэй:

“4.1.51.“эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв” гэж Нийгмийн даатгалын тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу зарцуулах, тухайн жилд Улсын Их Хурлаас баталсан төсвийг.”

Төрийн мэдээлэл · 2015 · № 8 (869)322-р хуудас