Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(726)
— 547 —

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай № 02

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

2012 оны 02 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр Дугаар 02 хот

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа /илтгэгч/, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Ц.Энхжин, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. ...”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, Улсын Их Хурлын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 03 дугаар дүгнэлтийн тухай” 05 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Ц.Энхжин Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэл, нэмэлт тайлбартаа:

Төрийн мэдээлэл · 2012 · № 9 (726)547-р хуудас