Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(868)
— 260 —

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай № 22

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр Дугаар 22 хот

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Нямжавын Батбаяр, Сангажавын Баярцогт нарыг Нутгийн удирдлагын дэд хорооны гишүүнээр баталсугай.

2.Энэ тогтоолыг 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 02 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр Дугаар 23 хот

Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтын “төлбөр төлөгч болон түүний гэр бүлийн гишүүний улирал бүрийн нэг ээлжийн хувцас;” гэж заасны “... болон түүний гэр бүлийн гишүүний … ” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “ … Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.” гэснийг зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй.

Төрийн мэдээлэл · 2015 · № 7 (868)260-р хуудас