Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
13.5.4.нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв ба түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон эцэг, эх;”
2/29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг:
“29.2.Энэ хуулийн 3.1.2-т заасан өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах, хадгалах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг Засгийн газар батална.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг:
“6.1.Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан бараа болон эх орны үйлдвэрийн автобензин, дизелийн түлшний тогтоосон биет нэгжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:
Д/д Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл
Биет нэгж
Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/
Эх орны үйлдвэрийн бараа Импортоор авсан бараа
1
Хүнсний зориулалттай спирт
согтууруулах ундааны болон эмийн үйлдвэр, хүн, мал эмнэлгийн хэрэгцээнд худалдсан
1 литр
1450 -
бусад газарт худалдсан
1 литр
14500 -
2
аймагт нийслэлд
Бүх төрлийн архи
25 хүртэл хатуулагтай
1 литр
2900 2900 7250
25-40 хүртэл хатуулагтай
1 литр
5800 5800 14500
40 ба түүнээс дээш хатуулагтай
1 литр
13050 13050 17400
3 Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан шимийн архи
1 литр
290 -
4 Бүх төрлийн дарс
35 хүртэл хатуулагтай
1 литр
725 2175
35 ба түүнээс дээш хатуулагтай
1 литр
6525 8700
5 Бүх төрлийн пиво
1 литр
290 290
6 Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи
100 ширхэг
3480 3480
7 Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи
1 килограмм
2610 2610
8 Автобензин
90 хүртэл октантай
1 тонн
0-15950 -
90 ба түүнээс дээш октантай
1 тонн
0-17400 -
9 Дизелийн түлш
1 тонн
0-21750 -
“ 2/6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэг:
“6.3.Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:
Д/д Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /см3/
Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/ Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/
0-3 жил 4-6 жил 7-9 жил 10 ба түүнээс дээш жил
1 1500 ба түүнээс доош 725000 1450000 2900000 8700000
2 1501-2500 2175000 2900000 4350000 10150000
3 2501-3500 2900000 3625000 5800000 11600000
4 3501-4500 6525000 7250000 9425000 15225000
5 4501 ба түүнээс дээш 10150000 10875000 13050000 18850000
6.4.Энэ хуулийн 4.2-т заасан тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:
Д/д Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл
Биет нэгжид ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр, сард/
1 Тоглоомын ширээ буюу электрон хүрд 116000000
2 Автомат тоглоом 4350000
3 Тоглоомын үр дүнг харуулсан касс буюу тотализатор 116000000
4 Бооцоо тооцоолох букмейкерийн төв 116000000
“ 2 дугаар зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийн “25000 америк доллартай” гэснийг “36250000 төгрөгтэй” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.