Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн “Тэргүүлэгчид өөрөө тогтооно” гэсний өмнө “Төсвийн тухай хуулийн 10.1.2- т заасан тухайн жилийн төсвийн хязгаарт багтаан” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалт:
“30.1.2.аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх;”
2/31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт:
“ 31.1.2.сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх;”
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн “өөрийн ажлын хэсэг,” гэснийг хассугай.