Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Инновацийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10.3 дахь заалтын “Инновацийн санд” гэснийг “улсын төсөвт” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Инновацийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 17.1.9, 17.1.10 дахь заалтын “Инновацийн сангаас” гэснийг тус тус хассугай.
3 дугаар зүйл.Инновацийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183
дугаар зүйлийн 3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“3.Агентлаг нэгээс илүүгүй орлогч даргатай байна. Агентлагийн орлогч даргыг төрийн албаны төв байгууллагын дүгнэлтийг харгалзан Монгол Улсын сайд томилж, чөлөөлнө.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.