Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(866)
— 89 —

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 20-ны өдөр хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 33.2.8 дахь заалт нэмсүгэй:

“33.2.8.төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухайн жилд санхүүжүүлэх санхүүжилтийн дээд хэмжээг нийт дүнгээр.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2015 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2016-2017 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг доор дурдсанаар баталсугай:

Эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Төсвийн хүрээний мэдэгдэл

Төсвийн төсөөлөл

2015 он 2016 он 2017 он

1 Дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ /хувь/ 7.1 9.1 10.8

2 Хэрэглээний үнийн индексийн дундаж түвшин 7.0 7.0 7.0

3

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/ 6,632.6 6,876.3 7,266.5

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 27.6 25.0 23.0

4

Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 7,837.4 7,972.9 8,212.6

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 32.7 29.0 26.0

5

Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /тэрбум төгрөг/ 484.7 135.6 239.6

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2.0 0.5 0.8

6

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ -1,204.8 -1,096.7 -946.0

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь -5.0 -4.0 -3.0

7

Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ 2,015.0 1,763.8 1,590.0

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 8.4 6.4 5.0

8

Улсын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/ 13,985.3 15,122.4 15,767.2

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 58.3 55.0 50.0

9

Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/

285.6 308.5 333.1

-Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 1.2 1.1 1.1

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 5 (866)89–90-р хуудас