Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 3
(864)
— 63 —

Журамд нэмэлт оруулах тухай № 398

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 12 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 393 хот

Эрх шилжүүлэх тухай Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 12 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, тэдгээрийн ажиллагсад, суралцагчдын тоо, түгжрэл ихээр үүсч байгаа зам, цаг хугацаа зэргийг харгалзан нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсүгэй. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг тогтоох тухай” Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БАЯРЦОГТ

2014 оны 12 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 398 хот

Журамд нэмэлт оруулах тухай

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2015 · № 3 (864)63-р хуудас