Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай № 14
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2012 оны 02 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 14 хот
Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:
1/“Монгол Улсын 2011 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
2/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
3/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
4/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт;
5/Монгол Улсын эдийн засаг, нийгмийн болон Засгийн газрын санхүүгийн байдлын талаарх мэдээлэл;
6/”Улсын Их Хурлын ээлжит сонгууль товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
7/Төмөр замын тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
8/бусад. 2.Энэ тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын 2012 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.