Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох тухай № 83
2.Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2014 оны 12 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 83 хот
Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох тухай
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Загдхүүгийн Нарантуяаг, орон тооны гишүүнээр Харьюугийн Бум-Эрдэнэ, Эрдэнэбилэгийн Батболд, орон тооны бус гишүүнээр Данжилаагийн Ганбат, Жалцангийн Цэдэнрагчаа нарыг тус тус томилсугай. 2.Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2014 оны 12 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 84 хот
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс Шагдарын Батцэцэг, Баасанжавын Ганболд,