Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай № 04
141 8421.19.00 Тусгаарлагчид /Separators/
142 8413.50.00 Шавран насос /Mud pump/
143 85.02 Генераторын систем /Gen sets/
144 90.15 Гидрогеологийн судалгааны багаж /Hydro geological studies equipment/
145 8414.80.00 Компрессор /Compressors /
146 8414.40.00 Компрессор -дугуйт эд ангид суурилуулсан /Compressors- when mounted on a wheeled chassis/
147 8481.80.00 Ус дамжуулах хоолойн хавхлага ба хэсгүүд /Flow-valves and checks/
148 8421.29.00 Хий дамжуулах хоолойгоор ирж байгаа их хэмжээний хийг хадгалах хэсэг /Slug catchers /
2011 оны 12 дугаар Дугаар 04 Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа, Д.Наранчимэг /илтгэгч/, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Н.Ариунболд, Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, С.Эрдэнэ нар оролцов.
Хуралдаанаар Улсын Их Хурлаас 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт, 3.2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалт,