Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 07 дугаар дүгнэлтийн тухай № 81
2014 оны 12 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 81 хот Yндсэн хуулийн цэцийн 2014 оны 07 дугаар дүгнэлтийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийн 1 дэх заалтын “Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Хоёр.Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх; мөн хуулийн 2 дугаар зүйлийн Нэг.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хоёр. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Гурав.Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсний 6, 11 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо … аймаг, нийслэлийн шүүх, … дүүргийн шүүхээс бүрдэх …” гэснийг зөрчсөн байна.” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
2.Энэ тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2014 оны 12 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 82 хот
Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг чөлөөлөх тухай
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дашдондовын Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын, Гаравдэмбэрэлийн Хэрлэн, Базархүүгийн Даажамба нарыг орон тооны гишүүний, Бядрангийн Лхагвасүрэн, Балганы Батбаяр нарыг орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөлсүгэй.