Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2014 оны 12 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 304 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хүч хэрэглэсэн” гэсний дараа “, эд хөрөнгийн тухай мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, уг мэдүүлгийг тогтоосон хугацаанд өгөөгүй, худал мэдүүлсэн” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2014 оны 12 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.2.7 дахь заалт нэмсүгэй:
“7.2.7.эд хөрөнгийн тухай мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авахаар шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх албаны дарга зөвшөөрсөн.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.