Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн нэмэлт протокол соёрхон батлах тухай
2014 оны 12 дугаар Улаанбаатар сарын 11-ний өдөр хот
1 дүгээр зүйл.“Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн нэмэлт протокол”-ыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
436. Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Дугаар 02 1654
2014 оны 12 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 76 хот
Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдаар доор дурдсан хүмүүсийг томилсугай:
1/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг; 2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Сангажавын Баярцогтыг;
3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Дуламсүрэнгийн Оюунхоролыг;
4/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайдаар Лүндэгийн Пүрэвсүрэнг; 5/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Жаргалтулгын Эрдэнэбатыг;
6/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайдаар Дамбийн Дорлигжавыг;
7/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэрийн сайдаар Дондогдоржийн Эрдэнэбатыг;
8/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Дамдины Цогтбаатарыг; 9/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар Цэрэндашийн Цолмонг;
10/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар Лувсаннямын Гантөмөрийг;
11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Намхайн Төмөрхүүг; 12/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайдаар Рэнцэндоогийн Жигжидийг;
13/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Содномын Чинзоригийг;
14/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар Содномзундуйн Эрдэнийг;