Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 46
(859)
— 1623 —

Хэлэлцээр соёрхон батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

КОНЦЕССЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Концессын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсгийн “хөрөнгө оруулалтын болон концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв” гэснийг “концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.5, 9.8 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтын “төв” гэснийг тус тус хассугай. 3 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 12 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2014 · № 46 (859)1623-р хуудас